АРХАНГАЙ: 40 жилийн настай таримал, залуу ой ургаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэйн аманд 40 жилийн настай таримал, залуу ой ургаж байна.
Учир нь 1985 онд тус газарт 60 орчим га талбайг шинэс модны тарьцаар ойжуулжээ. Энэ ажлыг эхлүүлэхэд тэр үеийн Ц.Дорждагва даргатай Байгаль хамгаалах газрын хамт олон арван жилийн хүүхдүүдийн хамт тарьж байсан түүхтэй.
Тухайн үед Цагаан давааны арын 12 хүлэмж бүхий мод үржүүлгийн газраас 4-5 настай, 30 см гаруй өндөртэй тарьц авч, мөрлөж суулгасан нь өнөөдөр байгалийн ойтой нийлэн ургажээ.
Хүний итгэл, сэтгэл, үнэмшил нийлбэл мод ургадаг гэдгийг Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Дорждагва ярьж байлаа.