ABU-гийн ерөнхий чуулган Монголд болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
УЛААНБААТАР, 2025 оны есдүгээр сарын 15 /NHK/. Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган Монгол Улсад болж байгаа бөгөөд Японы NHK телевизийн нэвтрүүлгүүд гурван шагнал хүртжээ.
ABU бол 66 улс орон, бүс нутгийн 226 гишүүн телевизүүдээс бүрддэг холбоо юм. Гишүүн байгууллагууд нэвтрүүлэг бэлтгэх, өргөн нэвтрүүлгийн технологийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Уламжлал ёсоор жил бүр зохион байгуулдаг энэхүү чуулган Улаанбаатар хотноо ням гарагт эхэлжээ. Энэ удаагийн чуулган “Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” уриан дор болж байна.
Нээлтийн ёслолын үеэр NHK-ийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Иноүэ Тацүхико үг хэллээ. “Өнөөдөр интернэт орчин хуурамч, ташаа, худал мэдээллээр дүүрэн
байна. Ийм орчинд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэн зөв, найдвартай
мэдээллийг хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний үүрэг урьд хожид байгаагүйгээр чухал болсон гэж би бодож байна. Энэхүү
эрхэм зорилгынхоо төлөө итгэлтэйгээр урагшилцгаая” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Чуулганы үеэр энэ жилийн “ABU Prizes”-ийн
шагнал гардуулах ёслол болж, гишүүн
байгууллагуудын бэлтгэсэн шилдэг
радио, телевиз, дижитал медиа контентуудыг тодруулжээ. Энэ үеэр NHK-ийн “Beautiful Shoes”, “Run
Against Time: The Snowman Race in Bhutan”, “Hikikomori Radio” гэсэн
гурван нэвтрүүлэг 318
бүтээлээс шалгаран шагнал хүртсэн
байна.