Шинэ Зеландад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭВЕЛЛИНГТОН. /Xinhua/. Өнөө өглөө үүрээр Шинэ Зеландад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хоёр хүн амиа алджээ.
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, Шинэ Зеландын Өмнөд аралд 23 км-ийн гүнд газар хөдлөлт болсон байна.
Хоёр хүн амиа алдсан нь тогтоогдоод байна гэж тус улсын Ерөнхий сайд Жон Кей хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Хавай арал дахь Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төв “газар хөдлөлтийн голомтоос 60 орчим км-ийн зайд орших Өмнөд арлын зүүн эргийн Кайкоура хот орчимд 1.5 м хүртэлх өндөртэй цунамийн давалгаа ажиглагдсан” гэлээ.
Ерөнхий сайд Ж.Кей хэлэхдээ “Кайкоура хотод телефон утасны шугам чөлөөгүй байна” гээд “тэндхийн нөхцөл байдлыг мэдэхийн тулд цэргийн нисдэг тэрэг явуулсан” гэв.
Барилга байшингууд болон зам талбай ихээхэн эвдэрч сүйтгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Гамшгийн эрсдлийг бууруулах газрын албаны хүмүүс хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Цунами болж болзошгүй учир сонор сэрэмжтэй байж, далайн эргээс хол байхыг Шинэ Зеландын зүүн нутгийн оршин суугчдад анхааруулж байна.
Г.Доржханд