ХӨВСГӨЛ: Монголын хамгийн богино гол-Хар усны рашаан
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын хамгийн богино голыг Хар усны рашаан гэж үздэг байна. Хөвсгөл нуурын баруун эрэгт Хатгалаас 72 км зайд Хар усны рашаан хэмээх өвөрмөц газар бий.
Уулаас маш эрчтэй урсан ундарч гарсан рашаан нэг км урсаад Хөвсгөл нуурт цутгадаг тул Монголын хамгийн богино гол гэдэг.
Нутгийн иргэд рашаанд байдаг хадран загасыг ядаргаа тайлах зорилгоор эмчилгээнд хэрэглэж иржээ.
Хар усны рашаан
нь нүд, хамар, хоолой, чих, элэг цөс, бөөр, ходоод үе мөчинд нэн сайн учраас
загас цугларсан үед хамтатган хэрэглэж ядаргаагаа тайлахаар 6 дугаар сарын
эхээр маш олон хүн зорин очдог болжээ.