Пауэрлифтингийн тамирчид ДАШТ-д оролцохоор Москваг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТПауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид өнөөдөр өглөө Москва хотыг зорилоо.
Тэмцээн 11 дүгээр сарын 15-20-нд болно. Манай улсаас насанд хүрэгчдийн ангиллын 90 кг-д ОУХМ Ш.Ариунбаатар, 90 кг-д ОУХМ Т.Амарзаяа, 100 кг-д ОУХМ Ш.Алтанбагана, 110 кг-д ОУХМ Б.Гансүх, мастер-1 ангиллын 100 кг-д спортын мастер З.Мөнхэрдэнэ, залуучууд ангиллын 82.5 кг-д М.Лувсанданзан нар хүчээ сорин өрсөлдөхөөр болжээ.
Д.Өлзий