Н.Лайлс дөрөв дэх алтан медалиа хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 20 /Olympics/. Японы нийслэл Токио хотноо болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ 200 м-ийн гүйлтийн төрөлд Америкийн тамирчин Ноа Лайлс түрүүлснээр уг төрөлд дөрвөн удаа дараалан аваргалсан түүхэн дэх хоёр дахь тамирчин боллоо.
Тодруулбал, Н.Лайлс 19.52 секундэд барианд орсноор ДАШТ-ий
200 м-ийн зайд дөрвөн удаа аваргалсан Ямайкийн домогт тамирчин Усэйн Болттой /2009-2015/ эн зэрэгцжээ. Өдгөө 28 настай Н.Лайлсын араас нутаг нэгт тамирчин Кеннет
Беднарек 19.58 секундэд барианд орж мөнгөн медалийн болзол хангасан бол Ямайкийн тамирчин Брайан Левель /19.64/ хүрэл медаль хүртсэн байна.
“Өнөөдөр тэвчээртэй байх нь хамгийн чухал зүйл байлаа. Бусад тамирчид хурдаа нэмнэ гэдгийг мэдэж байсан тул тайван байж тэмцээнээ амжилттай дуусгаж чадлаа. Бүх ур чадвараа харуулж чадсандаа баяртай байна. 2027 онд 200 м-ийн зайд таван удаа түрүүлсэн түүхэн дэх цорын ганц тамирчин болохыг тэсэн ядан хүлээж байна” гэж Н.Лайлс Бээжин хотноо болох дараагийн ДАШТ-ийг дурдан хэлжээ.