Жүдочид Чиндаогийн Гран при-д хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-14 12:32:38

БНХАУ-ын Чиндао хотноо энэ сарын 18-20-нд олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны “Чиндао Гран при-2016” тэмцээн болох бөгөөд манай улсаас 16 жүдоч хүч үзнэ.

Дэлхийн чансааны оноо олгох тус тэмцээнд 17 улсын тамирчид оролцох мэдүүлгээ өгсөн байна. Чиндаогийн Гран при-д манай жүдочид тогтмол амжилттай оролцдог. ОХУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэлээ базааж байгаа манай багийнхан ирэх лхагва гарагт эх орноосоо мордоно.

ОХУ-ын 23 тамирчин тус тэмцээнд оролцох мэдүүлгээ өгсөн бөгөөд тэд энэ сарын 5-наас Улаанбаатар хотноо бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Чиндаогийн Гран при-д өрсөлдөх тамирчдыг сонирхуулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, А.Батсуурь, 73 кг-д Г.Чойжилсүрэн, Б.Баяндүүрэн, 81 кг-д Н. Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, -100 кг - Х.Цогтгэрэл, Б.Билгүүн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар хүч үзнэ.

Д.Өлзий

相关新闻