Хэвтэн эмчлүүлэгчдийн 50 гаруй хувийг уушгины хатгалгаатай хүүхдүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-14 13:44:56

Жил бүрийн 11 дүгээр сары 12 бол уушгины хатгалгаатай тэмцэх Дэлхийн өдөр байдаг. Энэ өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хамт олон, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хамтран онцгой хяналттай, суурин эмгэгшилтэй, үзүүлэх шаардлагатай хүүхүүдэд үзлэг оношилгоо, эмчилгээг хийж ажилласан юм.

Томуу томуу төст өвчин, уушигны хатгалгаа нь улирлын чанартайгаар ихэсдэг. 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн үүгээр өвчилж байна. Тухайн хүүхдийн суурь эмгэг болоод даарч хөрсөнөөс шалтгаалдаг. Бага дээр нь оношлуулж эмчлүүлэхгүй бол эндэх хүртэл аюултай. Энэ өвчнөөр жилдээ 3-4 хүүхэд эндэх тохиолдол бий хэмээн АНЭ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч А.Ууганцэцэг хэлж байна. Гэхдээ тухайн хүүхэд ямар нэгэн суурь эмгэгтэй, гаж хөгжилтэй байх эсвэл хатгалгааг хэт хүндрүүлсэн үед эндэх шалтгаан болдог байна.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт жилдээ 800-1000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг өвчний таван шатлалаар авч үзвэл ихэнх хувийг амьсгалын замын өвчлөл буюу уушгины хатгалгаа эзэлдэг байна. АНЭ-ийн хүүхдийн тасаг нь 26 ортой. Гэтэл одоогоор 45 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт эмчлүүлэгчдийн 50 гаруй хувь нь уушгины хатгалгаа гэсэн оноштой.

АНЭ-ийн Амбулаторийн үзлэгийн 6 хувийг, яаралтай тусламжийн 8 хувийг амьсгалын замын эмгэгшил эзэлж байна.

Т. Одончимэг

相关新闻