СҮХБААТАР: Дарьганга уртын дууны уралдааны шилдгүүд шалгарлаа

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-05-25 21:10:59

Баруун-Урт 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардын жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шарын Чимэдцэеэгийн нэрэмжит Дарьганга уртын дууны олон улсын уралдаан хоёр өдрийн турш амжилттай үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа.

Дөрвөн орны 100 гаруй уртын дууч оролцон мэргэжлийн болон сонирхогч гэсэн хоёр ангилалд өрсөлдсөн юм.

А ангилал буюу мэргэжлийн төрөлд Гранпри шагналыг Нийслэлийн Улаанбаатар театрын дуучин Оюунбаатарын Анхчимэг хүртэж 20 сая төгрөгөөр шагнууллаа. Мөн тэргүүн байрыг Т.Баянжаргал /15 сая төгрөг/, дэд байр Д.Эрдэнэсувд /10 сая төгрөг/, гутгаар байрыг Г.Баасансүрэн /5 сая төгрөг/, тусгай байрыг Ц.Түмэнжаргал /3 сая төгрөг/ нар эзэллээ.

 

Харин Б ангилал буюу ардын авьяастан, уртын дуу сонирхогчдын төрөлд

Гран при шагналыг Банзайн Отгонжаргал хүртэж 15 сая төгрөгөөр шагнуулсан бол тэргүүн байр Н.Цэцэгсүрэн /10 сая төгрөг/, дэд байр Ц.Эрдэнэбаяр /5 сая төгрөг/, гутгаар байр Р.Мөнхбаяр /3 сая төгрөг/, тусгай байр Х.Цэцэнням, Б.Шийрэвмаа /1 сая төгрөг/ нар тус тус эзэллээ.

 

Энэхүү анхдугаар уралдааныг Аймгийн ЗДТГ, Дарьганга зочид буудал, Дуулим тал төслийн баг хамтран зохион байгууллаа.