АНУ-д болох жүдогийн ахмадын ДАШТ-д 9 тамирчин хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-14 15:19:30

АНУ-ын Флорида мужийн Майами хотноо жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг энэ сарын 18-19-нд зохион байгуулна.

Энэ тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцох бөгөөд тэд ирэх лхагва гарагт энэ сарын 16-нд хилийн чанадыг зорино.

Тэмцээний М1 ангиллын эрэгтэйчүүдийн -100 кг-д ОУХМ Б.Ариун-Эрдэнэ хүч үзэх бол эмэгтэй F1 ангилалд ОУХМ Т.Энхцэцэг 63 кг-д өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна. Мөн М2 ангиллын 73 кг-д Д.Бат-Амгалан, 81 кг-д С.Мөнгөнхуяг нар өрсөлдөх бол F4 ангилалд Р.Дэчинмаа, М7 ангилалд Н.Батсуурь нар эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Хамгийн олон тамирчнаа буюу 151 жүдоч АНУ-аас оролцох бол Франц 140, Бразил 133 тамирчнаа оролцуулах юм.

Д.Өлзий

相关新闻