ӨНӨӨДӨР: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор "Сэргээн засалт ба хөгжлийн бэрхшээл" үндэсний чуулган Төрийн ордонд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-30 07:50:46

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


09:00 цагт: Түргэн тусламжийн үйлчилгээнд зонхилон хийдэг эмнэл зүйн гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах, жолооч нарын парамедик хийх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “EMS GLOBAL FOUNDATION” олон улсын байгууллагатай хамтран Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хурлын танхимд сургалт зохион байгуулна.

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор "Сэргээн засалт ба хөгжлийн бэрхшээл" үндэсний чуулган Төрийн ордонд болно. 

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

12:00 цагт: “Чипийн дайн-Ирээдүйн технологийн төлөөх тулаан” номыг “Улаанбаатар галерей”-н “Sky ballroom”-д нээнэ.


Хилийн чанадад:

-Тринадад ба Тобагод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.

-Казахстаны Алматыд өсвөрийн шатарчдын ДАШТ-ий сүүлийн өргийн тоглолт болно.

-Гүржийн Тбилиси хотод холимог тулааны ДАШТ үргэлжилж байна. 

相关新闻