ЗАВХАН: Төрийн цахим үйлчилгээг 8500 гаруй хүн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-02 09:49:51

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд байршуулсан 32 киоск машинаас нийт 5102 үйлчилгээ авсан байна.


Завхан аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь гурван байршилд байрших үндсэн “Хурдан” цэг болон 22 сумын үйлчилгээний операторуудаар дамжуулан иргэдэд төрийн цахим үйлчилгээг үзүүлж зөвлөгөө мэдээлэл өгдөг.


Өнөөдрийн байдлаар 8512 хүнд үйлчилгээ үзүүлснээс 1875 хүн зөвлөгөө мэдээлэл авсан байна. Хурдан цэгээр дамжуулан 209 хүн тоон гарын үсэг авч аймгийн 24 сумын операторуудаар дамжуулан 4885 хүн үйлчилгээ авчээ.


Энэ жил төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Завхан аймагт 19 ширхэг “Хурдан” киоск машин хүлээлгэн өгснөөр 24 сум болон аймгийн төвийн томоохон байгууллагууд киоск машинаар бүрэн хангагдсан гэж Завхан аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтсээс мэдээлэв.


Ташрамд, өнгөрсөн 7 хоногт Ховд аймагт болсон баруун бүсийн ахлах ангийн сурагчдын дундах “ХУРДАН CUP-2025” тэмцээнд “Завхан-1” баг цахим спортын mobile legends төрөлд тэргүүлсэн байна. Тэмцээний шилдэг тоглогчоор Завхан аймгийн сурагч Гэндэнсүрэнгийн Энхтайван шалгарсан байна.


Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Ховд аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулжээ. Цахим спортын тэмцээн Counter Strike, Mobile Legends төрөлд шилдгүүдээ шалгаруулсан байна.

"Завхан 1" баг

相关新闻