БАЯНХОНГОР: Жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-02 10:15:47

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Сум дундын ойн анги энэ онд туулайн бөөр жимсийг тариалж эхэлсэн бол ирэх жил үхрийн нүд, бөөрөлзгөнө бусад төрлийн жимсгийг төрөлжүүлэн нийт 2 га талбайд ургуулахаар төлөвлөжээ.


Энэхүү төлөвлөгөөний бэлтгэл ажлуудаа шат дараатай хангаж, Ховд аймгийн “Минжит булган” жимс, жимсгэнийн аж ахуйтай хамтран Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өндөр ургац өгдөг бэсрэг алим, чавга жимсийг тариалахаар хөрсөө бэлтгэж, суулгацаа авчээ. Энэ намрын тариалалтаар дээрх хоёр жимсний 600 орчим суулгац модыг тарьж, ирэх гурван жил дотор үр жимсийг авч эхлэхээр тооцоолсон байна.


Жимсний моднууд нь Баянхонгор аймгийн хөрсөнд ургах бүрэн боломжтой бөгөөд жимс жимсгэний ургалт, арчилгаа тордолгоо бусад зүйлсэд ойн ангийн мэргэжилтнүүдийг “Минжит булган” жимс, жимсгэнийн аж ахуй сурган дадлагажуулж хамтран ажиллах ажээ. 


Энэ намар ойн анги хүлэмж болон гадна талбайн нийт 4.2 га-д 120 мянган суулгацыг тарьж бойжуулан, өнөөдрийн байдлаар орлогоо дөрөв дахин давуулан биелүүлээд байгаа юм.



相关新闻