СЭЛЭНГЭ: Амжилт гаргасан багш нарт аймгийн дарга мөнгөн урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-03 10:13:14

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх баярын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга амжилттай ажилласан багш нартаа 14 сая төгрөгийн урамшуулал олголоо.

 

Урамшуулалд 2024-2025 оны хичээлийн жилд төрөлжсөн хичээлийн улсын олимпиад, уралдаан, тэмцээнд байр эзэлсэн суралцагчдыг бэлтгэсэн 9 багш, элсэлтийн шалгалт болон IELTS, ТOPIC зэрэг шалгалтад 800 оноо авсан сурагчдыг бэлтгэсэн 5 багш, улсын чанартай тэмцээн, уралдаанд байр эзэлсэн багш нарын баг хамт олон багтаж байгаа юм.

 

2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын байгууллагуудын орчин нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, олимпиад, уралдаан, тэмцээнийг зохион байгуулах  зэрэг ажилд аймгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ.

 

2026 онд Боловсролын салбарт сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, багш нарыг чадавхжуулах, багш, суралцагчдыг харилцан туршлага судлуулах, элсэлтийн шалгалтад бэлтгэгчдэд дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, аймгийн Засаг даргын нэрэмжит төрөлжсөн олимпиад, уралдаан, тэмцээнийг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехникийн коллежуудад нийт 1500 гаруй багш  боловсролын үйлчилгээг 30 мянга гаруй хүүхэд, багачууд, оюутан суралцагчдад хүргэн ажиллаж байна. 

 

 

相关新闻