ДАРХАН-УУЛ: "Канад, Монголын мерит-2" төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-03 14:57:28

Дархан, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тохирсон шилдэг туршлага, арга аргачлалыг нэвтрүүлэхээр Канад–Монголын мерит-2 төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр эхэлж байна.


Канад-Монголын мерит төслийг Канад улсын Каталист плас олон улсын байгууллагаас 2025-2030 оны хооронд нийт таван жилийн хугацаанл хэрэгжүүлэх юм. Ингэхдээ орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилготой.




Өнөөдөр Каталист плас байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс, Канад Монголын мерит төслийн ес зүйн зөвлөх, Түвшинбаярын Туул, Канад-Монголын Мерит төслийн жендэрийн зөвлөх Эрик Карлсон нар хүрэлцэн ирж төслийн үйл ажиллагааг нээв.


Уг төсөл нь Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төсөл хэрэгжих дөрвөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн Үндэсний хороо, Удирдлагын академи зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.


Монгол Улсын Засгийн газар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг үр ашигтай, ил тод, боловсронгуй болгож, уул уурхайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор “Каталисте плас” байгууллагатай 2016–2024 онд “Канад–Монголын мерит-1" төслийг амжилттай хэрэгжүүлжээ.






Нээлтийн үеэр энэ оноос эхлэн Сүхбаатар, Дундговь, Увс, Дархан-Уул аймагт "Канад-Монголын мерит-2" төслийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.

相关新闻