Олимпийн хүрэл медальт Д.Нармандахын нэрэмжит тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-15 12:21:11

“Атланта-1996” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөрийн жүдочдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдийг тодруулав.

Уулын Баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэр 1996 оноос эхлэн “Хангарьд” спорт ордонд МЖБХ-той хамтран жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ жил Д.Нармандахын зуны олимпийн наадмаас медаль хүртсэний 20 жилийн ой тохиож байна. Тэмцээнийг санаачлагч, ивээн тэтгэгчдээс энэ ойг жүдогийн баяр, бахархал, Токио-2020 Зуны Олимпийн XXXII Наадмаас монголын тамирчид тэр дундаа жүдочид дахин аварга төрүүлэх, анхны эмэгтэй олимпийн аваргыг төрүүлэх, олон медаль хүртэхийг бэлэгдэн “Бамбар” аялуулах, бадраах ёслолын ажиллагааг зохиожээ.

Энэ удаагийн тэмцээнд 800-гаад тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулав. Тусгай шагналын “Шилдэг эрэгтэй тамирчин”-гаар О.Жавхлантөгс /БЗД-ийн спорт хороо, “Женко” клуб/, “Шилдэг эмэгтэй тамирчин”-гаар Д. Сувд-Эрдэнэ /Орхон аймаг/, “Шилдэг цэвэр ялалт, хамгийн олон цэвэр ялалт/ шагналаар О. Цэцэнцэнгэл /“Тэмүүлэл” дожо нар шалгарлаа.

Д.Өлзий

相关新闻