Маргаашаас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Манай орны ихэнх нутгаар маргаашаас эхэлж бага зэрэг дулаарах талаар ЦУОШГ-ын мэдээллээ.
Ихэнх нутгаар өнөөдөр багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар
бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон
Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1-+4 градус,
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4-+9 градус,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14-+19 градус, бусад нутгаар +8-+13
градус дулаан байна.