MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ӨВӨРХАНГАЙ: О.Уртнасан: Чацаргана тариалахад амархан, түүхэд хэцүү

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-08 11:41:19

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Улаан сумын иргэн О.Уртнасан гэр бүлийн хамт чацаргана тариалж байна.


2011 онд таван га талбайд тариалалтаа эхлүүлж, 2015 оноос анхны үр жимсээ хурааж эхэлсэн бөгөөд жил бүр тасралтгүй 1-3 тонн чацаргана хураан авч байна.

Мөн чацарганы 100 хувийн шүүс гарган зах зээлд нийлүүлж эхэлжээ. Тэрбээр “Нэг кило чацарганаас 500 грамм цэвэр шүүс гардаг, “Монфрэш” зэрэг үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудад бөөний үнээр өгөхөөс гадна хувиараа зарж борлуулдаг” гэлээ. Мөн “Чацаргана тариалахад амархан, түүхэд хэцүү. Тиймээс чацарганыг хялбар аргаар түүх багаж төхөөрөмж байгаа эсэхийг судалж байна” гэж байсан юм. 




相关新闻