Борооны ус зайлуулах 30 км шугам хоолойг ирэх онд угсарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-09 09:55:12

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Геодези, усны барилга байгууламжийн газраас ирэх онд борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах нийт 30 км шугам угсрахаар төлөвлөөд байна.


Улаанбаатар хотод нийт 1260 км гаруй хатуу хучилттай авто зам бий. Үүний 23.6 хувь нь буюу 300 км орчим нь борооны ус зайлуулах шугамтай. Сүүлийн хоёр жилд борооны ус зайлуулах 40 км орчим шугам хоолойг шинээр угсарсныг НЗДТГ мэдээлжээ.


Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км авто замын ус зайлуулах шугам угсарсан. Энэ онд 10 байршилд ус зайлуулах 16 км шугам угсрахаар төлөвлөснөөс одоогоор найман байршилд 8.6 км авто замын ус зайлуулах шугам хоолойг угсраад байгаа аж.



相关新闻