БУЛГАН: Хангал, Хялганат сумын бүтээн байгуулалттай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-09 10:58:26

Булган 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хангал сум, Хялганат тосгонд ажиллалаа.


Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Усан цэргийн 234 дүгээр анги, Гал түймэр унтраах аврах 50 дугаар анги болон төр төсвийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд танилцуулан тэдний санал хүсэлтийг сонсов.


Булган аймгийн Хангал сум 2022 оноос эхлэн улсын төсвөөс татаас авдаггүй эдийн засгийн хувьд бие даасан сум болсон. 2025 онд аймгийн төсөвт 2 тэрбум 190 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.


“Булганы сэргэлт” хөтөлбөртэй уялдуулан аймаг орон нутгийн төсвөөр сумандаа орон нутгийн төсвийн 598 сая төгрөгөөр Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, орон нутгийн төсвийн 116 сая төгрөгөөр Сэлэнгэ сумын Шар тал гэдэг газар шинээр үүсэж буй суурьшлын бүсэд 10/0,4 Квт ын ЦДАШ, 250 Квт ын дэд станцын цахилгааны ажил орон нутгийн төсвийн 325 сая төгрөгөөр Хөрсний доройтлыг бууруулж, усыг зохистой ашиглах зорилгоор Хангал сумын Хялганат тосгоны ”Дан” байрны дулаан, цэвэр усны шугамын өргөтгөлийн ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.


Мөн аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Хялганат тосгоны иргэдтэй уулзах үеэр иргэдийн тавьсан санал хүсэлтүүд дотроос тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэн ажиллалаа.


-Ирэх онд Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Хялганат тосгоныг бохирын машинтай болгох

-Булган аймгийн 2026 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан ЕБС-ийн өргөтгөлийн барилгын их засварын ажлыг үе шаттай эхлүүлэх

-Хараацай цэцэрлэгийн өргөтгөл хийх санал, хүсэлтийг Боловсролын яам руу хүргүүлэх, мөн гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах

-Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетыг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэлээ.




















相关新闻