ХОВД: Хар-Ус нуурт 280 гаруй төрлийн шувуу бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-09 15:57:12

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд  аймгийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг бол Хар-Ус нуур юм. 


Энд олон төрлийн усны шувуу үүрлэж өндөглөдөг, нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг чухал газар гэдгээрээ онцлогтой.


Одоогоор Ховд аймгийн Хар-Ус нуур болон түүний орчны бүсэд нугас, галуу, цахлай зэрэг 287 төрлийн шувуу бүртгэгджээ. 


Үүнээс хамгийн сүүлд (он гарсаар) их цагаан хотон шувуу гэх нэгэн шинэ төрөл зүйл Хар-Ус нуурт анх удаа бүртгэгдсэн юм. 


Мөн Хар-Ус нуур, түүний орчны бүсэд энэ жил 100 орчим борцгор хотон шувуу зуссан гэх албан бус мэдээлэл байгаа ба судалгааны ажил үргэлжилж байна. 


相关新闻