Үр тариа өнгөрсөн оныхоос илүү, хүнсний ногоо дутуу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг энэ жил 53689 тн үр тариа, 52664 тн буудай, 1025 тн хоёрдогч үр тариа, 559 тн арвай, 325 тн овьёос, 42 тн хөх тариа, 23,5 тн бог будаа, 83 тн гурвалжин будаа, 5239 тн төмс, 2207 тн хүнсний ногоо, 49 тн жимс жимсгэнэ, 302 тн тэжээлийн ургамал, 1258 тн тосны ургамал хураан авлаа.
Аймгийн дүнгээр нэгжийн ургац үр тариа 14.5 цн, төмс 108 цн, хүнсний ногоо 91 цн байгаа нь өмнөх онтой харьцуулахад үр тариа 24728 тн - оор илүү, төмс хүнсний ногоо 153 тн - оор дутуу байна.
Харин ирэх хавар 44307 га талбайд тариалалт хийхээр уринш бэлтгээд байна гэж ХХААГ-ын газар тариалангийн мэргэжилтэн Б.Энхбаяр мэдээллээ.
П.Батням