ГОВЬ-АЛТАЙ: Цэргийн алба хаах залуусын сонирхол эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-15 15:38:53

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн алба хаах залуусын сонирхол эрс нэмэгдсэн. 


2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 31-нээс 18 сум, 2 тосгоноос эхэлсэн бол аравдугаар сарын 15-нд залуус Алтай хотноо нэгдсэн үзлэгт хамрагдаж байна.


2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад хоёрдугаар цэргийн бэлтгэл үүрэгтэн буюу 19-26 насны залуус хамрагдах бөгөөд сүүлийн жилүүдэд  залуусын хугацаат цэргийн алба хаах сонирхол нэмэгдсэн тухай холбогдох албанаас мэдээллээ. Тодруулбал, хугацаат цэргийн алба хаах явцдаа залуус жолоо барихад суралцаж жолооны үнэмлэхтэй болох, англи хэлний мэдлэгээ сайжруулах, мэргэжлийн боловсрол эзэмшиж буй юм. 

 

Энэ удаагийн цэрэг татлагаар тус аймгийн залуус Зэвсэгт хүчний 256, 341 дүгээр ангиудад алба хаах ажээ. 


Ташрамд дурдахад, цэргийн насны залууст зонхилон тохиолдох өвчлөлийг авч үзвэл даралт ихсэх, бөөрний эмгэг, элэгний В, С вирус, чихрийн шижин гэх мэт дотрын өвчлөл, гадны шалтгаант мөчдийн хугарал, үе барьцалдах эмгэг, мэс засал тэргүүлж байна. Үүний сацуу чих хамар хоолой, мэдрэл, арьс харшлын эмгэг дийлэнх хувийг эзэлж байна.

相关新闻