Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭЯпоны мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, дахин нэг түүхэн амжилтын эзэн болжээ.
Тэрбээр Кюүшюү башёгийн өчигдрийн барилдаанд Кайсейг давсан энэ амжилтаараа мэргэжлийн сумо бөхийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Хөдөлмөрийн баатар Их аварга Мөнхбатын Даваажаргалын энэ 1000 дахь даваа нь Макүүчид барилдсаны 906, Ёкозүна цолтойгоос хойших 712 дахь даваа болж байна.
Озэки Кайо 1988-2011 онд мэргэжлийн сумод хүч үзэхдээ 1047 даваа авч чадсан бол Ёкозүна Чиёнофүжи 1970-1991 онд барилдах хугацаандаа 1045 даваа авсан амжилтаараа эхний хоёр байрыг эзлэн тэргүүлж байгаа юм.
Д.Өлзий