ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвийн хүрээнд төр, ТББ, олон улсын байгууллагууд хүний эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх уулзалт НҮБ-д болно.
09:30 цагт: Шүүхийн ил тод байдал-хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа уулзалт Улсын Дээд шүүхийн байранд болно.
10:00 цагт: "Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж" хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
10:30 цагт: “Нүүрс тойрсон нам-улс төр” хэлэлцүүлэг Монголын Хэвлэлийн
хүрээлэнд болно.
11:30 цагт: Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас болон иргэдээс УИХ-ыг тараах иргэдийн гарын үсэг цуглуулах саналыг орон даяар авч байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
12:00 цагт: “Амьдрал бэлэглэе” донорын ач
холбогдлыг таниулах үйл ажиллагаа Д. Сүхбаатарын талбайд болно.
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног үргэлжилж байна.
-МУЭ-ийн гишүүн, МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг МУЭ-ийн танхимд толилуулж байна.
-“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа
толилуулж байна.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Хилийн чанадад:
Португал улсын Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл олны хүртээл болно.
Австралийн Сидней хотод Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран "Mongolia Day" өдөрлөгийг зохион байгуулна.
Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Мандал лиг” волейболын тэмцээн болж байна.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.