“Астана дэлхийн цом-2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Казахстан улсын Астана хотноо зохион байгуулсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.
ОБЕГ-ын мэдээлснээр, тус тэмцээнд Монгол Улсаас Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.
Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс 2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлжээ.