ОРХОН: Нүдний эрүүл мэндийг дэмжих хамтарсан сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-22 16:59:21

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Прожект орбис интернэйшнл” төрийн бус байгууллагаас Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Аймаг, сумдын нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” зорилготой “Насанд хүрэгчдийн нүдний анхан шатны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр Орхон аймагт зохион байгуулж байна. 


Сургалтад аймгийн нүдний эмч нар болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамрагдаж байна.


Сургалтын дараа сум, багийн эмч нар өөрийн нутаг дэвсгэрт 45-аас дээш насны иргэдэд нүдний үзлэг хийж, мэдээлэл бүртгэн аймгийн нүдний эмчид илгээхээр төлөвлөж байна.


相关新闻