Пауэрлифтингийн ОУХМ Л.Ганбаатар хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-16 12:19:00

Пауэрлифтингийн WRPF холбооны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ Л.Ганбаатар шахалтын төрөлд 225 кг-ыг шахаж өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртлээ.

АНУ-д мягмар гарагт эхэлсэн 46 дахь удаагийн тус тэмцээнд Л.Ганбаатараас гадна манай улсаас Т.Амарзаяа, Ш.Ариунбаатар, Ш.Алтанбагана, Б.Гансүх, З.Мөнх-Эрдэнэ, Л.Мянганбаяр нар өрсөлдөх юм. Тэмцээн энэ сарын 20-нд өндөрлөж шилдгүүд тодорно.

Д.Өлзий

相关新闻