ХӨВСГӨЛ: Цэцэрлэг сумын нутагт болсон газар хөдлөлт иргэдэд хүчтэй мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-21 17:47:04

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс зүүн урд зүгт 18 километрт өнөөдөр 17 цаг 14 минутад 5 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлт иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд тавиур дээр байсан, хананд тогтоосон байсан зүйлс унаж хагарсан гэдгийг нутгийн иргэд хэллээ. 


Хөвсгөл аймагт он гарсаар  3.5 магнитудаас  дээш 13 удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ.

 

Тус аймгийн Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.


Тус газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8 баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.


相关新闻