Ногоон хаш чулууг хууль бусаар олборложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-10-24 10:24:31

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тэнгис-Шишгэдийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн шалгалтаар ногоон хашийг хууль бусаар олборлосон зөрчил илрүүлсэн байна.


Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, улсын тусгай хамгаалалттай газарт хоёр ЗИЛ-131 автомашинд нэг тонн орчим ногоон хаш ачсан долоон иргэний зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлжээ. Мөн тус хамгаалалтын захиргаа иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тодорхой цэгүүдэд шалгалт хийхэд УАЗ фургон авто машинд хууль бус ашигт малтмал болох 500 кг гаруй ногоон хаш ачсан дөрвөн хүнийг Экологийн цагдаагийн алба, прокурорын байгууллагад шилжүүлснийг БОУАӨЯ мэдээллээ.


Хаш нь газрын гүний чулуулаг бөгөөд ихэвчлэн гүн ногоон өнгөтэй байдаг. Хаш чулуугаар монголчууд эрт үеэс хөөрөг хийж  иржээ. Ногоон хаш чулуу нь хүний аура, гэрлэн бүрхүүлийг тэтгэгч, муу хэл ам, орчны хар энергиэс хамгаалдаг хэмээн дорнын улс орон өргөн хэрэглэдэг аж.



相关新闻