Олс таталтын “Уурхайчин” багийнхан ААШТ-д дэд байр эзлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Малайзын Лангкави хотод гадаа талбайн олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
15 дахь удаагийн тэмцээнд Азийн 30 орчим орон оролцсон бөгөөд манай улсаас “Багануур” хувьцаат компанийн Б.Баттулга дасгалжуулагчтай “Уурхайчин” багийнхан өрсөлдөн мөнгөн медаль хүртжээ. Ингэхдээ тэд холимог багийн ангиллын 580 кг-д өрсөлдөж, финалд Тайванийн багт хожигдсон байна.
“Уурхайчин” багийнхан 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр ААШТ-д өрсөлдөх эрхтэй болсон аж. Тэд өнгөрсөн жил Германы Мэннхэйм хотод болсон гадаа талбайн олс таталтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан юм.



Ulaanbaatar