Д.Содномзундуйн нэрэмжит тэмцээнд сагсчид ур чадвараа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭнэ сарын 17-20-нд Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа ахмадын 33 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулна.
Энэхүү тэмцээнийг анх удаа Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд дарга, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Д.Содномзундуй 1983 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нэртэй зохион байгуулсан түүхтэй. Харин 2008 оноос Д.Содномзундуйн нэрэмжит болгосон бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-той хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн дөрвөн насны ангилалд 19 баг, эмэгтэйчүүдийн гурван насанд 13 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.
Д.Өлзий