Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-16 17:38:08

Сүхбаатар аймгийн нутгаар 10-р сарын 7-нд анхны цас орж, хамгийн их нь Наран суманд 20,0 мм, Баяндэлгэр суманд 17,0 мм, Онгон, Дарьганга суманд 14,0 мм, бусад нутгаар 0,0-9,0 мм цас орсон ч нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй. Харин 10-р сарын 25-нд Түмэнцогт суманд 6,5 мм цас орж, 9 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Харин 11-р сарын 3-13-ны хооронд ихэнх нутгаар 4 удаа цас орж энэ үед цасан бүрхүүл тогтоогүй, Харин 13-14-нд шилжих шөнө нийт нутгаар 0,0-2,0 мм цас орж бүх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтож, Түмэнцогт суманд 10 см, Баруун-Урт суманд 5 см, Эрдэнэцагаан, Халзан суманд 4 см, бусад сумдад 1-3 см, хөдөө хээр 2-12 см зузаан бүрхүүлтэй болсон байна.

11-р сар гарснаар Түвшинширээ, Баяндэлгэр, Наран, Дарьганга суманд салхи секундэд 12-14 метр, Дарьганга, Наран сумдад секундэд м/с, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Асгат, Онгон, Халзан сумдад 12-16 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч аюултай үзэгдэл хоёр удаа болсон хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Т. Одончимэг

相关新闻