“Great Britain-GREAT” төслийнхөн МҮОХ-г сонирхлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-16 17:47:03

Өнөөдөр Английн /ИБУИНВУ/ элчин сайдын яамтай “Лондон-2012” Зохион байгуулах хорооны төлөөлөгчид хамтран “Great Britain-GREAT” төслийг танилцуулахаар Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-нд зочиллоо.

Төслийн төлөөлөгчдийг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ц.Дамдин хүлээн авч хорооныхоо үндсэн зорилго, үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа ажил, гадаад харилцааны талаар танилцууллаа. “Great Britain-GREAT” төслийнхөн Монгол Улсын спорт, урлаг, соёл, боловсролын салбарт уг төслийн туршлагаар сонгон хэрэгжүүлэх  боломжтой гэдгийг тэд зөвлөж байгаа юм.

Д.Өлзий

相关新闻