УВС: Завхан сумын төрийн албан хаагчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Улаангом, 2025 оны аравдугаар сарын 31
/МОНЦАМЭ/. Завхан сумын Эрүүл
мэндийн төвөөс сумынхаа төрийн албан хаагчдыг энэ сарын 30-ны өдөр урьдчилан
сэргийлэх үзлэгт хамруулсан байна.
Увс аймагт зонхилон тохиолдох хорт хавдрын тархалтын байдал, эрсдэлт
хүчин зүйлс, иргэдийн хандлага, дадал хэвшүүлэх ажлын хүрээнд сумын төрийн
албан хаагчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч
нартай хамтран явуулжээ. 
Энэ үеэр эхо-д цуллаг эрхтэн харах үзлэг, хеликобактерийн түргэвчилсэн
оношлуур, В,С вирусний түргэвчилсэн оношлуур, дотрын эмчийн үзлэг зөвлөгөө өгөх
зэрэг үзлэг хийсэн байна. 
Мөн иргэн бүр хэвшүүлэх 10 дадлыг зааснаас гадна хоёр төрлийн
сурталчилгааны материал тараажээ.
Тус ажилд Завхан сумын 75 төрийн албан хаагч хамрагджээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    