ОРХОН: Ээлжит бус хуралдаан энэ сарын 7-нд цахимаар болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-04 15:53:03

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан цахимаар хуралдан аймгийн ИТХ-ын ээлжит бус наймдугаар хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцэж, илтгэл илтгэгчийг баталлаа.


Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай, Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог батлах тухай, аймгийн хэмжээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах 2025 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэлийг хангасан гэж үзлээ. 


Хурлын зөвлөлөөс цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулах, аймгийн хэмжээнд ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөнд туссан арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгахад анхаарах, илтгэлд засвар оруулах зэрэг үүрэг даалгавар өглөө.


Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаан энэ сарын 7-нд цахимаар хуралдана.


 

相关新闻