Уламжлалт харвааны дэлхийн цомоос Б.Ганзориг хос алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-04 17:27:28

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Ульсан хотод болсон уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд манай улсаас 40 тамирчин оролцжээ.


Тэмцээнд оролцогчид 30, 70, 90, 145 метрийн зайд баг болон ганцаарчилсан төрлөөр 4 өдрийн турш өрсөлдөв. Дэлхийн цомд оролцсон манай харваачид хоёр алт, нэг хүрэл медальтай уг тэмцээнийг өндөрлүүлсэн байна. Тухайлбал, үндэсний сурын Аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд хошой алтан медалийн эзэн болоод зогсохгүй бүх зайн нийлбэр дүнгээр гранпри шагнал хүртжээ.


Тэгвэл эмэгтэйчүүдийн 90 метрийн зайд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн байна.



相关新闻