Б.Гангаамаа “Turkish Airlines”-ийг сурталчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЕвропын нислэгийн шилдэг компани “Turkish Airlines”-ийн 11 дүгээр сарын сурталчилгааны сэтгүүлийг Монгол Улсын гавьяат тамирчин, Гималайн оргилд гарсан уулчин Б.Гангаамаа чимж байна.
200 гаруй чиглэлд нислэг үйлддэг “Turkish Airlines” компани төрөл бүрийн спортод дэмжлэг үзүүлж, өөрийн сурталчилгаанд хөлбөмбөгчин Лионел Месси, сагсан бөмбөгч Коби Брайнт нарыг тоглуулдаг байсан бол монгол бүсгүйг энэ сард залжээ. “Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзлэх мөрөөдлөө ахиулсаар ганцхан оргил үлдээд байгаа юм.
“Turkish Airlines”-ийн Улаанбаатар дахь салбарын дэмжлэгээр уулчин Б.Гангаамаа 2016 оны нэгдүгээр сарын 13-ны 16 цаг 10 минутад Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад гарсан” хэмээн тус сэтгүүлд өгүүлжээ.
Туркийн нислэгийн компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж Турк-Армен-Азербайжан-Иран улсын хилийн дээс нутагт орших Mount Agri буюу Арарат, 5137 метр өндөрийг эзлэх хүсэлтэй байгаа гэж бичсэн байна.
Д.Өлзий