Ц.Мөнх-Оргил: Засгийн газар Далай ламын айлчлалыг зохион байгуулаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-20 12:42:39

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлал Монгол Улсын Засгийн газартай холбоогүй  хэмээн мэдэгдлээ.

 Тэрээр хэлэхдээ, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын ес дэх удаагийн айлчлал нь Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн урилгаар хийж буй цэвэр номын айлчлал  хэмээн онцолсон.

 Дашрамд дурдахад БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас Монгол Улсад айлчилж буй Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монгол Улс хүлээж авахгүй байх ёстой” гэсэн уриалга гаргасан. 

Б.Заяа

相关新闻