Чиндаогийн дэвжээнээс 1 алт, 3 хүрэл медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБНХАУ-ын Чиндао хотноо энэ сарын 18-20-нд болж байгаа олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Чиндао Гран при-2016” тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 81 кг-д Н. Дагвасүрэн нар хүрэл медаль хүртжээ.
Өмнөх өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин алт, 66 кг-д Д.Алтансүх хүрэл медалийн эзэд болсон юм. Энэ тэмцээнд манай улсаас 16 тамирчин барилдсанаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, -100 кг - Х.Цогтгэрэл, Б.Билгүүн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар хүчээ сорихоор үлдээд байна.
Д.Өлзий