Оюутан сурагчдад “Статистикийн боловсрол” хичээл заав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВСтатистикийн тухай анхан шатны ойлголт мэдээллийг өгч статистикийн мэдээ, мэдээллийг хаанаас авч, хэрхэн ашиглах талаар мэдлэг олгохыг зорьдог байна. Тэгвэл энэ жилийн хичээлийг 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу статистикийн алба үүсч байгуулагдсаны 92 жилийн ойг тохиолдуулан заажээ.
Хичээлийн чиглэлийг ҮСХ-ноос өгсний дагуу хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургууль, Дөрөвдүгээр сургууль, Тавдугаар сургуулийн ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд болон багш ажилчид нийт 165 хүн хамруулж хичээлийг заасан юм.
Мөн Төв аймгийн сумдын Статистик хариуцсан ажилтан нар сумынхаа ахлах ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” хичээлийг зааж мэдээлэл хийсэн байна. Тус хичээлд идэвхитэй оролцсон багш, сурагч, оюутнууддаа Төв аймгийн Статистикийн хэлтсээ талархал илэрхийлсэн юм.
Статистикийн алба үүсч байгуулагдсан өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр төв орон нутгийн статистикийн байгууллагууд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн оюутан сурагчдад “Статистикийн боловсрол” хичээлийг заадаг уламжлалтай.
Мөн статистикийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хэлтсийн мэргэжилтэн, судлаач, сумын статистик хариуцсан ажилтан, Багийн Засаг дарга нарыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяагийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн А/54 дугаар тушаалаар салбарын шагналаар шагналаа.
Статистикийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудад салбарын дээд шагнал болох "Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр Төв аймгийн Статистикийн хэлтсийн судлаач Д.Нансалмаа, аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.Оюунцэцэг, аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг дарга А.Туяа нарыг шагналаа.
Мөн ҮСХ-ны "Хүндэт жуух"-аар Төв аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Батбаяр, мэргэжилтэн Ш.Ариунаа, Эрдэнэсант сумын ЗДТГ-ын статистик хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа, Цээл сумын 5 дугаар багийн Засаг дарга О.Алтанцэцэг, Алтанбулаг сумын Багийн Засаг дарга Ч.Чойхүү нар шагнуулсан юм.
Т.Есүхэйтөмөр