Эдийн засгийн идэвхгүй хүн ам өмнөх оноос 4.7 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-20 16:12:31
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 2.2 хувиар өсчээ. Үүнээс ажилгүй иргэд 56.9 хувиар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 4.7 хувиар тус тус өссөн байна.

Харин 15 ба түүнээс дээш нийт хүн амын 38.4 хувийг эдийн засгийн идэвхигүй хүн ам эзэлж байна. Үүнээс 40.9 хувь нь эрэгтэйчүүд, 59.1 хувь нь эмэгтэйчүүд байна.

Түүнчлэн эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 31.4 хувь нь суралцагчид, 31.4 хувь нь тэтгэвэрийнхэн болон өндөр настан, 13.1 хувь нь хүүхэд асарсан, 7.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 7.2 хувь нь гэрийн ажилтай иргэд байна.

Түүнчлэн улсын хэмжээнд 2016 оны 3 дугаар улирлын дүнгээр 15 буюу түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1263.2 мянга байгаагийн 53 хувь нь эрэгтэй,  46 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 59 хувь нь хот, суурин газарт, 40 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻