Арваннэгдүгээр сарын 21-нд болох үйл явдал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-21 09:22:51

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт “Дэлхийн философийн өдөр”, Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Корпорейт зочид буудалд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам “Буддизм ба шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний хуралд оролцоно.

11.30 цагт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн үйл ажиллагаатай танилцана.

11.30 цагт “Монгол ньюс" мэдээллийн төвд “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганы талаар мэдээлэл хийнэ.

相关新闻