Улиастай нэртэй шинэ хорооллыг бий болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-21 09:50:47

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд Улиастай нэртэй шинэ хорооллыг бий болгож байна.

2011 оноос хойш ирүүлсэн иргэдийн газар өмчлөхийн хүссэн өргөдлийг бүрэн шийдвэрлэж чадаагүй байгаа юм. Тиймээс Улиастай хорооллыг бий болгожээ. "1418 га газарт шинээр суурьшил бий болгож байна. Дахин Даланзадгад шиг төв бий болгохоор төлөвлөж байна. Энд 600 га газарт 8 мянган иргэний газартай болгож байна" гэж аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын, Газрын удирдлагын хэлтэсийн дарга П.Золжаргал ярилаа.

Тухайн бүсэд шинэ хаягжилтын дагуу газраа олгож байгаа бөгөөд 260 айлын газрыг өгчээ. 2017 он гэхэд иргэдэд газрыг нь өмчлүүлээд дуусахаар төлөвлөж байгаа аж.

Улиастай хороолол нь Даланзадгадаас зүүн хойт зүгт буюу "Гурван сайхан" нисэх онгоцны буудлын зүүн талд "Өнчийн зоо" гэдэг газарт байгуулж байгаа юм байна. 

Д.Мишигсүрэн

相关新闻