Талархалын баярыг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-21 11:31:44

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ сарын 25-нд Талархалын баяр зохион байгуулж энэ өдөр тасаг бүр талархалын булан гаргах, ажиллагсдаас хамгийн их талархал хүлээсэн тасаг, эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, эмнэлгийн ажилтанг тодруулах юм байна.

Мөн энэ оны хамгийн их талархал хүлээсэн нэг ажилтныг тодруулж, эмнэлэгийн хамт олон “Талархалын баяр” хүндэтгэлийн тоглолтыг иргэддээ үзүүлэх гэнэ. Тус аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт 1500 гаруй хүмүүс ажилладаг бөгөөд энэ өдөр эрүүл мэндийн үйлчилгээ авсан олон иргэд талархалаа илэрхийлж тус хамт олонд ажиллах урам зориг өгдөг ажээ.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нийт ажиллагсдад талархалын баяраар урам зориг өгч ажил, амьдралдаа сэтгэл ханамжтай, бие биедээ талархалтай ханддаг болгох, бусдыг баярлуулж сэтгэл өөдрөг ажиллаж амжилт гаргах , бусдын төлөөх өгөөмөр сэтгэлийг нийгмийн хүртээл, үлгэр дууриал болгон дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг байна.

Б.Гантуяа

相关新闻