Хонины цэцэг өвчин ямар замаар орж ирснийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт хонины цэцэг өвчин гарсан нь тус аймагт 63 жилийн дараа тухайн өвчин гарч одоогийн байдлаар тархалт нэмэгдсээр байна.
Ханхонгор сумын малчин Наранбатын өөр аймгаас авчирсан хониноос халдварт өвчин тархсан гэж үзэж шалгаж байгаа гэнэ. Аймгийн Цагдаагийн газраас тодруулахад мөрдөн шалгах ажил эхэлсэн учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Харин ХХААГ-ын мэдээлж байгаагаар "Наранбат 200 хурга, 8 хонь Дорноговь аймгийн Өргөн сумаас оруулж ирсэн боловч малын гарал үүслийн бичгийг Сайншандын эмч хийж өгсөн байна. Тухайн бүс нутгийнхан хурганаас бусад малдаа урьдчилан сэргийлэх тарилга хийсэн гэж мэдэгдсэн" гэсэн юм.
Хонины цэцэг өвчин гарсны улмаас Ханхонгор сумын Хондот, Жаргалант багийн малчид өрхийн амьжиргаа болох малаа устгалд оруулан хохирсоор байна.
Д.Мишигсүрэн