1946 оноос хойш хадгалсан архив кирилл үсгээр бичсэн байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Архивын тасаг ирэх жил 60 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Уг архивт 1946 оноос хадгалсан баримтууд кирилл үсгээр бичсэн байдаг гэж архивын тасгийн дарга Учрал ярилаа.
1957 оноос архив хариуцсан албан хаагчтай болсоноор энэхүү байгууллагыг үүссэн гэж үздэг байна. Энд 1931 оноос хадгалсан баримтууд байдаг бөгөөд одоогийн байдлаар нийт 35 мянга гаруй цаасан суурьт хадгаламжийн нэгж байдаг ажээ.
Тухайн архиваас ихэвчлэн тэтгэвэрт гарах гэж байгаатай холбоотойгоор иргэд ханддаг гэнэ. Мөн ураг төрлөө олох гэсэн, ном бичих гэсэн судлаачид их ирдэг аж. Ер нь сардаа 100 гаруй хүнд үйлчилдэг уг байгууллагад энэ сард 70 гаруй иргэн зөвхөн тэтгэвэр тогтоолгохоор ажилласан жил, цалингийнхаа мэдээллийг үзэхээр ханджээ.
Д.Мишигсүрэн