Гурван суманд эрүүл мэндийн мобайл технологи нэвтэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт эрүүл мэндийн мобайл технологийг амжилттай нэвтрүүлж байна.
Тус аймгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны старатегийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү стратегит явуулын тусламж үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөний дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Солонгосын олон улсын эрүүл мэндийг байгууллагтай хамтран тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлжээ.
Монгол Улсдаа анх удаа 400 сая воны хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймаг, Сонгинохайран дүүрэг хоёрт дээрх явуулын мобайл технологийг туршиж үзэж байгаа юм байна. Тус аймагт Гурвантэс, Манлай, Номгон гэсэн гурван суманд энэхүү төсөл хэрэгжиж байгаа юм.
"Тухайн сумын эмчийг бид сургалтанд хамруулан бэлтгэсэн байгаа. Ингэснээр малчины хотод хүрч үзлэг шинжилгээ хийх боломжтой бөгөөд хэрвээ эмч оношоо тодруулж чадахгүй бол тухайн үзлэгээ газар дээрээс нь интернэтээр дамжуулан шууд төв рүүгээ явуулж нарийн мэргэжлийн эмчээр нягтлуулан зөвлөгөө авах боломжтой болсон. Тоног төхөөрөмж нь маш авсаархан бөгөөд эхо, зүрхний бичлэг, даралт үзэж дамжуулах юм. Энэ нь цаг хугацааг хэмнэсэн маш чухал ажил болсон" гэж Нийгмийн бодлогын хэлтэсийн ахлах мэргэжилтэн н.Цэндсүрэн ярилаа.
Ийнхүү малчны хотноос бүрэн үзлэг оношилгоо хийх боломж бүрдээд байна.
Д.Мишигсүрэн