Онцгой комиссын шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-22 20:53:16

Өмнөговь аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн шуурхай комисс хуралдаж аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангасан, хонины цэцэг өвчний тархалтын талаар хуралдлаа. Тус аймгийн өвөлжилтийн байдал бүрэн хангасан гэж албаны хүмүүс мэдээлсэн бол хонины цэцэг өвчний тал дээр асуудлуудыг хөндлөө.

Ханхонгор суманд малын цэцэг өвчний голомт илэрсэнтэй холбоотой өвөлжилт, малын өвчинтэй холбоотой малчид ард иргэддээ мэдээлэл илүү сайн хүргэж ажиллахыг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн малаа устгал оруулсан малчин өрхүүдийн нөхөн төлбөрийн талаар ямартаа ч бүх баримтуудаа сайн бүрдүүлж өгөхийг хүслээ.

"Хонины цэцэг өвчин авч ирж тараасан хэргийг мөрдөн байцаах шатанд явж байна. Үүнд хариуцлагыг тооц, малаа устгуулсан иргэдийг захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн чиглэл өглөө" гэж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ярилаа.

Д.Мишигсүрэн

相关新闻