"Амьдрахад таатай говь нутаг" сэдэвт чуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-22 22:18:59

"Амьдрахад таатай говь нутаг" сэдэвт эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүдийн хөгжилд оруулах оролцоог идэвхжүүлэх, нийгмийн манлайллыг сайжруулах зорилготой уг уулзалтанд тус аймгийн 15 сумын 300 гаруй бүсгүй оролцох юм. Энэ сарын 30-аас 12 дугаар сарын нэгний өдрүүдэд зохион байгуулах энэхүү арга хэмжээнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ирж бүсгүйчүүдийнхээ саналыг сонсох юм байна.

Говь нутгийн бүсгүйчүүд хоёр өдрийн турш "Говийн байгаль орчин- Нүүдэлчин соёл уламжлал", "Ажил хөдөлмөр эрхлэлт–Эдийн засгийн өсөлт", "Уул уурхайн хөгжил –Бидний амьдралд" сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, Гоёо ХХК захирал Бадмаа, УИХ-ын гишүүн асан С.Оюун зэрэг холын гийчдээс үг сонсох ажээ. Энэхүү үйл ажиллагааныхаа төгсгөлд "Номын хур" аянаар цугласан номоо 500 хүүхдэд гардуулах юм байна.

Д.Мишигсүрэн

相关新闻